Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 0.0-4.3градус дулаан, говийн нутгаар 5.4-16.0градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 4.7-10.1градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: 30градусыг давж Эхийнголд 1өдөр дулаарсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 3-8градус дулаан, говийн нутгаар 8-21градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 8-17градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө +40 градусыг давж Эхийнголд 8 өдөр, Баянлиг 6 өдөр, Баянговь, Баянцагаан, Баацагаан, Богд, Шинэжинст, Жинст сумуудад 2-4 өдөр дулаарсан байна.
Тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар хур тунадас ороогүй.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй, салхины хурд 14м/с ээс их байсан.
Салхины хамгийн их хурд: Баянцагаан, Шинэжинст 23м/с, Байдраг, Баянхонгор, Богд, Баацагаан, Баянговь, Галуут, Хүрээмарал, Жинст сумуудад 20-22м/с хүрч бусад сумуудад 14-18м/с хүрч шуурсан.
Хангайн сумдаар бэлчээрийн усан хангамж сайн. Говийн болон хээр талын бүсийн нутгаар худгийн ус болон булаг шандны усаар ундаалж байна. Усан хангамж дунд зэрэг байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бог мал төллөж дууссан, бод мал төллөж байна. Мөн ямаа самналтын ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-5 градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй. Зарим газар ногоо цухуйж эхэлж байна.
- Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа.
2019-04-21.