Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 4.8-11.2 градус хүйтэн, говийн нутгаар 5.3 градус дулаанаас 4.2 градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 3.2-5.1 градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: Нийт сумдад -30 градусыг давж хүйтэрээгүй байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, говийн нутгаар 9 градус дулаанаас -4 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 0-6 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө -40 градусыг давж хүйтрээгүй байна.
Тунадас: Энэ арав хоногт говийн болон хээр талын бүсийн зарим сумдаар бага зэргийн цас орсон. Цасны зузаан 0-3см зузаан байна.
Салхи: Энэ арав хоногт Хангай болон хээр талын нутгаар салхи шуурга ихтэй 10-27 м/с–ээс их салхи шуургатай байв.
Салхины хамгийн их хурд: Шинэжинст сумд 27 м/с, Баацагаан, Байдраг, сумуудад 20 м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид отор нүүдэл хийх, хаваржаа бууцандаа буух, малд нэмэгдэл тэжээл өгөх ажлууд хийгдэж байна. Мөн бог мал төллөж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногоос 7-9 градусаар дулаарсан.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ 10 хоногт аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбайд
2019 оны 03-р сарын 20-ны байдлаар хэмжигдсэн
цасан бүрхүүлийн зузаан / см/
ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2019-03-21