Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 7.1-16.7 градус хүйтэн, говийн нутгаар 2.3 градус дулаанаас 6.1 градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 5.7-6.2градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30 градусыг давж Байдраг, Гурванбулаг сумдаар 1-2 өдөр хүйтэрсэн байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 5-15 градус хүйтэн, говийн нутгаар 4 градус дулаанаас -10 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 3-6 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө -40 градусыг давж хүйтрээгүй байна.
Тунадас: Энэ арав хоногт говийн болон хээр талын бүсийн зарим сумдаар бага зэргийн цас орсон. Цасны зузаан 0-6см зузаан байна.
Салхи: Энэ арав хоногт Хангай болон хээр талын нутгаар салхи шуурга ихтэй 10м/с–ээс их салхи шуургатай байв.
Салхины хамгийн их хурд: Шаргалжуут сумд 19м/с, Баянцагаан, Байдраг, Шинэжинст сумуудад 16м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид отор нүүдэл хийх, хаваржаа бууцандаа буух, малд нэмэгдэл тэжээл өгөх ажлууд хийгдэж байна. Мөн бог мал төллөж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногоос 7-9 градусаар дулаарсан.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ 10 хоногт аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
Тойм бичсэн: УЦУОШТ-ЫН ХАА-н цаг уурын хэсэг
2019-03-12