Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 11.7-23.6 градус хүйтэн, говийн нутгаар 4.9-16.1градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 12.0-15.4градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30 градусыг давж Баянбулаг, Байдраг, Гурванбулаг сумдаар 2-5 өдөр хүйтэрсэн байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 11-23 градус хүйтэн, говийн нутгаар 3-15радус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 11-15 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө -40 градусыг давж хүйтэрсэн газар байхгүй.
Тунадас: Энэ арав хоногт Баянцагаан, Шаргалжуут, Эхийнголоос бусад бүх сумдаар цас орсон. Цасны зузаан 0-5см зузаан байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи шуурга багатай байв.
Салхины хамгийн их хурд: Баянцагаан 13м/с, Шинэжинст сумд 10м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд, цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх ажлууд хийгдэж байна. Зарим нутагт бог мал төллөж эхлэж байна,
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногоос 3-5градусаар дулаарсан.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ 10 хоногт аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
Тойм бичсэн: УЦУОШТ-ЫН ХАА-н цаг уурын хэсэг
2019-03-01