Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 21.7-26.9 градус хүйтэн, говийн нутгаар 12.6-19.4градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 19.2-21.6градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30 градусыг давж хангайн болон хээр талын бүх сумдаар 1-9 өдөр хүйтэрсэн байна. Говийн сумдаар 28-29градусын хүйтэн байсан ба Эхийнголд -21градус хүйтэн байсан.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 22-26 градус хүйтэн, говийн нутгаар 11-19радус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 17-20 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө -40 градусыг давж Байдраг, Гурванбулаг сумдаар 2-3 өдөр хүйтэрсэн байна.
Тунадас: Энэ арав хоногт Эхийнголоос бусад бүх сумдаар цас орсон. Цасны зузаан 0-3см зузаан байна.
Салхи: Энэ арав хоногт Хангай болон хээр талын нутгаар салхи шуурга ихтэй 10м/с–ээс их салхи шуургатай байв.
Салхины хамгийн их хурд: Гурванбулаг сумд 26м/с, Баянцагаан, Богд Шинэжинст сумуудад 22-25м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх ажлууд хийгдэж байна. Мөн малчид бог малын төл хүлээн авах бэлтгэлээ хийж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногоос 4-8 градусаар хүйтэрсэн.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ 10 хоногт аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
Тойм бичсэн: УЦУОШТ-ЫН ХАА-н цаг уурын хэсэг.
2019-02-11.