Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 15.6-23.1 градус хүйтэн, говийн нутгаар 10.1-15.0градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 14.3-16.5градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30 градусыг давж хангайн сумд болох Байдраг, Баянбулаг, Бууцагаан, Галуут, Гурванбулаг, Шаргалжуут, Эрдэнэцогт, Хүрээмарал, Шинэжинст сумдаар 1-8 өдөр хүйтэрсэн байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 15-24 градус хүйтэн, говийн нутгаар 9-15градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 14-17 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө -40 градусыг давж хүйтэрсэн газар байхгүй байна.
Тунадас: Энэ арав хоногт Байдраг, Баянбулаг, Галуут, Гурванбулаг, Шинэжинст сумдаар бага зэргийн цас орсон. Цасны зузаан 0см зузаан байна.
Салхи: Энэ арав хоногт Хангай болон хээр талын нутгаар салхи шуурга ихтэй 10м/с–ээс их салхи шуургатай байв.
Салхины хамгийн их хурд: Баянцагаан, Богд сумуудад 22м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногоос 2-4 градусаар дулаарсан.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ 10 хоногт аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
Тойм бичсэн: УЦУОШТ-ЫН ХАА-н цаг уурын хэсэг
2019-02-01