Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 19.2-30.2 градус хүйтэн, говийн нутгаар 14.8-19.4градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 18.8-20.4градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30 градусыг давж хангайн бүх нутгаар 1-10 өдөр хүйтэрсэн байна. Хээр тал болон говийн бүсийн нутгаар -30 градусыг давж хүйтэрээгүй. Хамгийн хүйтэн нь Байдраг,Гурванбулаг сумд 38-39градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 20-30 градус хүйтэн, говийн нутгаар 15-20градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 18-20 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө Байдраг, Гурванбулаг сумуудад 2 өдөр -40 градусыг давж хүйтэрсэн байна.
Тунадас: Энэ арав хоногт Хангай болон хээр талын нутгаар цас ороогүй., Цасны зузаан хангайн сумдаар 1-4см зузаан байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхи шуурга харьцангуй багатай 10м/с–ээс доош салхи шуургатай байв.
Салхины хамгийн их хурд: Баянцагаан, Баацагаан сумуудад 15м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид отор нүүдэл хийх ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногийн орчим байлаа.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ 10 хоногт аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
Тойм бичсэн: УЦУОШТ-ЫН ХАА-н цаг уурын хэсэг
2019-01-11