Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018-2019 ОНЫ БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ БАГТААМЖ % / БАГИЙН НУТГААР /
БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ, БАГТААМЖ / %-ИАР /
2018-2019 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.Зуншлагын байдал: Энэ жил 7 дугаар сарын 20-ны байдлаар 10 хувьд нь хэвийн, 35 хувьд нь дунд зэрэг, харин 08 дугаар сарын 10-ны байдлаар 45 хувьд хэвийн, 50 хувьд нь дунд зэрэг болон сайжирч, 2018 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 хувьд хэвийн сайн, 50 хувьд дунд зэрэг үнэлгээтэй байв.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
42% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
21% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
23% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
5% нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
9% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. Бэлчээрийн даацын зургаас нутгийн 30 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж байна. Харин нутгийн 70 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Сумын дүнгээр авч үзвэл: Баянбулаг, Гурванбулаг, Эрдэнэцогт сумдын нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна.
Даац их, олон дахин хэмжээгээр хэтэрсэн нутагт: Хүрээмарал, Гурванбулаг, Заг, Баянхонгор, Баацагаан, Баянцагаан, Баянговь, Баянлиг, Өлзийт, Жинст, Галуут, Бөмбөгөр, Богд сумд орж байна.
Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон ба бороо их орсон газраар лууль, шарилж зэрэг нэг наст ургамлууд ургаж, говийн нутгаар таана, хөмөл зонхилсон тул га-гийн ургац ахиу гарч, энэ нь бэлчээрийн даац зарим сумын багт сайнаар гарахад нөлөөлсөн. Гэхдээ эдгээр ургамлууд өвөл, хавартаа бэлчээрт хадгалагдаж үлдэхгүй онцлогтойг анхаарах шаардлагатай.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН
БАЯНХОНГОР АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2018-09-03