Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 2.7-5.3 градус дулаан, говийн нутгаар 5.9-14.2 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 6.5-10.4 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Хамгийн их температур нь Эхийнголд 26градус хүрч халсан байна. Нийт сумдаар +30 градусыг давж халаагүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 5-8 градус дулаан, говийн нутгаар 10-18 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 10-15 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Баацагаан, Байдраг, Богд, Жинст, Эхийнгол сумуудад хөрсөндөө +40 градусыг давж халсан байна. Хамгийн их нь Эхийн голд 48 градус хүрч халсан.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 0.3-5.9 мм, говийн нутгаар 0.0-0.9мм, харин хээр талын бүсийн нутгаар 0.0-1.3мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Галуут суманд 5.9мм тунадас орсон. Хамгийн бага тунадас нь: Баянцагаан, Баянхонгор сумдуудад 0.0 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхины хурд 10м/с –ээс дээш хурдтай байлаа. Салхины хамгийн их хурд: Богд сумд 24м/с, Шинэжинст сумд 21м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, гол, горхины усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд сааль сүү боловсруулах, мөн газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний ногоо хураах, хадлан тэжээл бэлдэх, малчид отор нүүдэл хийх зэрэг ажил явагдаж байна. Үүнд цаг агаарын байдалаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-4 градусаар сэрүүссэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
УЦУОШ-ны ТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2018-10-01