Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 1.4-5.3 градус дулаан, говийн нутгаар 5.4-15.2 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 5.7-12.4 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Хамгийн их температур нь Эхийнголд 27градус хүрч халсан байна. Ниит сумдаар +30 градусыг давж халаагүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 6-9 градус дулаан, говийн нутгаар 9-20 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 11-20 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Баацагаан, Байдраг, Баянговь, Баянлиг, Богд, Жинст, Эхийнгол сумуудад хөрсөндөө +40 градусыг давж халсан байна. Хамгийн их нь Эхийн голд 50 градус хүрч халсан.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 0.2-9.5 мм, говийн нутгаар 0.0-5.4мм, харин хээр талын бүсийн нутгаар 0.1-2.6мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Галуут суманд 9.5мм тунадас орсон. Хамгийн бага тунадас нь: Баянцагаан, Баянөндөр, Эхийнгол сумдуудад 0.0 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхины хурд 10м/с –ээс дээш хурдтай байлаа. Салхины хамгийн их хурд: Богд сумд 22м/с, Баянцагаан, Жинст сумуудад 20-21м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, гол, горхины усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Цаг агаарын байдал мал аж ахуйн үйлдвэрлэлд сааль сүү боловсруулах, мөн газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний ногоо хураах, хадлан тэжээл бэлдэх ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 3-5 градусаар сэрүүссэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
УЦУОШ-ны ТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2018-09-21