Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 5.7-9.7 градус дулаан, говийн нутгаар 9.9-20.3 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 10.5-16.2 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Хамгийн их температур нь Эхийнголд 30 градус хүрч 1 өдөр халсан байна. Бусад сумдаар +30 градусыг давж халаагүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 11-13 градус дулаан, говийн нутгаар 16-25 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 16-23 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Баянбулаг, Гурванбулаг, Шаргалжуут, Эрдэнэцогт сумдааас бусад сумуудад хөрсөндөө +40 градусыг давж халсан байна. Хамгийн их нь Эхийн голд 55 градус хүрч халсан.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 3.9-12.9 мм, говийн нутгаар 0.0-4.9мм, харин хээр талын бүсийн нутгаар 1.2-7.5мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Байдраг суманд 12.9мм тунадас орсон. Хамгийн бага тунадас нь: Шинэжинст суманд 0.0 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхины хурд 10м/с –ээс дээш хурдтай байлаа. Салхины хамгийн их хурд: Баянцагаан сумд 23м/с, Баацагаан, Жинст сумуудад 20м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, гол, горхины усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Цаг агаарын байдал мал аж ахуйн үйлдвэрлэлд сааль сүү боловсруулах, мөн газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний ногоо хураах, хадлан тэжээл бэлдэх ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 4-6 градусаар сэрүүссэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗУНШЛАГЫН МЭДЭЭ /%-ИАР/
2018 оны 09 дүгээр сарын 10-ны байдлаар
УЦУОШ-ны ТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2018-09-11