Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 10.9-14.2 градус дулаан, говийн нутгаар 15.1-27.2 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 15.7-20.2 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Баянлиг, Баацагаан, Баянговь, Богд, Жинст сумуудад 1-3 өдөр, Эхийн голд 8 өдөр +30 градусыг давж халсан. Хамгийн их температур нь Эхийнголд 35 градус хүрч халсан байна. Бусад сумдаар +30 градусыг давж халаагүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 16-19 градус дулаан, говийн нутгаар 20-34 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 21-27 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бүх сумуудад хөрсөндөө +40 градусыг давж 40-64 градус хүрч халсан байна. Хамгийн их нь Эхийн голд 64 градус хүрч халсан.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 23.8-44.2 мм, говийн нутгаар 1.0-33.2мм, харин хээр талын бүсийн нутгаар 9.9-33.8мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Шаргалжуут суманд 44.2 мм тунадас орсон. Хамгийн бага тунадас нь: Эхийнголд 1.0 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхины хурд 10м/с –ээс дээш хурдтай байлаа. Салхины хамгийн их хурд: Шинэжинст сумд 19м/с, Байдраг, Богд сумуудад 16м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, гол, горхины усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Цаг агаарын байдал мал аж ахуйн үйлдвэрлэлд сааль сүү боловсруулах, мөн газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний ногоо хураах ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-3 градусаар сэрүүссэн байна. Хур тунадас ихтэй байлаа.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
УЦУОШТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2018-09-01