Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 11.1-14.6 градус дулаан, говийн нутгаар 15.9-26.8 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 15.8-20.6 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Баянлиг, Баацагаан, Баянговь, Эхийн гол сумуудад +30 градусыг давж 1-8 хоног халж, хамгийн их температур нь Эхийнголд 34 градус хүрч халсан байна. Бусад сумдаар +30 градусыг давж халаагүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 16-19 градус дулаан, говийн нутгаар 20-31 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 22-27 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бүх сумуудад хөрсөндөө +40 градусыг давж 40-62 градус хүрч халсан байна. Хамгийн их нь Эхийн голд 62 градус хүрч халсан.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 3.1-22.3 мм, говийн нутгаар 2.2-12.9мм, харин хээр талын бүсийн нутгаар 4.6-38.4мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Баянхонгор суманд 38.4 мм тунадас орсон.
Хамгийн бага тунадас нь: Шаргалжуут суманд 3.1 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхины хурд 10м/с –ээс дээш хурдтай байлаа. Салхины хамгийн их хурд: Богд сумд 25 м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, гол, горхины усаар ундаалж байна. Хангайн уулархаг нутгаар бэлчээрийн ургамлын ургалт сайн байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Цаг агаарын байдал мал аж ахуйн үйлдвэрлэлд сааль сүү боловсруулах, мөн газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний ногоо хураах ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 3-5 градусаар сэрүүссэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
УЦУОШТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2018-08-21