Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 13.3-16.9 градус дулаан, говийн нутгаар 18.6-28.3 градус дулаан,
харин хээр талын бүсийн нутгаар 18.2-23.4 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Баянлиг, Баацагаан, Баянговь, Богд, Эхийн гол сумдуудад +30 градусыг давж 3-10 хоног халж, хамгийн их температур нь Эхийнголд 38 градус хүрч халсан байна. Бусад сумдаар +30 градусыг давж халаагүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 15-22 градус дулаан, говийн нутгаар 23-33 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 23-30 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Баянбулаг, Гурванбулаг, Шаргалжуут, Эрдэнэцогт сумдаас бусад бүх сумуудад хөрсөндөө +40 градусыг давж халсан байна.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 9.4-70.5 мм, говийн нутгаар 0.8-54.3 мм, харин хээр талын бүсийн нутгаар 12.0-45.7 мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Байдраг суманд 70.5 мм тунадас орсон. Хамгийн бага тунадас нь: Баацагаан суманд 0.8 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхи шуургатай байв. Салхины хамгийн их хурд: Богд сумд 23 м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, гол, горхины усаар ундаалж байна. Нийт нутгаар бэлчээрийн ургамлын гэмтэл сэргэж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Цаг агаарын байдал мал аж ахуйд тааламжтай нөлөөлсөн. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд сааль сүү боловсруулах ажил зохиогдож байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-3градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
УЦУОШГАЗРЫН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2018-08-13