Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 12.9-16.8 градус дулаан, говийн нутгаар 17.5-27.6 градус дулаан,
харин хээр талын бүсийн нутгаар 18.0-23.4 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Баянлиг, Баацагаан, Баянговь, Богд, Эхийн голд +30 градусыг давж 8-9 хоног халж, хамгийн их температур нь Эхийнголд 39 градус хүртэл халсан байна. Харин, бусад сумдаар +30 градусыг давж халаагүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 19-22 градус дулаан, говийн нутгаар 24-34 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 25-31 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бүх сумуудад хөрсөндөө +40 градусыг давж 50-70 градус хүрч халсан байна. Эхийн голд 70 градус хүрсэн.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 4.0-26.3 мм, говийн нутгаар 1.8-13.7 мм, харин хээр талын бүсийн нутгаар 1.2-4.0 мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Гурванбулаг суманд 26.3 мм тунадас орсон. Хамгийн бага тунадас нь: Бөмбөгөр суманд 1.2 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхи шуургатай ба өмнөх 10 хоногтой харьцуулахад хур тунадас ихэнх сумдыг хамарч 1.2-26.3 мм хур тунадас орсон байна. Салхины хамгийн их хурд: Баянцагаан, Богд, Шинэжинстэд сумд 18-20 м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, гол, горхины усаар ундаалж байна. Хангайн уулархаг нутгаар бэлчээрийн ургамлын гэмтэл сэргэж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Цаг агаарын байдал мал аж ахуйд мал хөнгөлөх, ямаа, саал сүү саах, тэмээ ноослох ажил зохиогдож байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-4 градусаар сэрүүссэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбайд
2018 оны 07-р сарын 20-ны 20 цагийн байдлаарх
Баянхонгор аймгийн зуншлагын мэдээ / баллаар /
УЦУОШТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2018-07-21