Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 14.3-17.3 градус дулаан, говийн нутгаар 17.5-30.8 градус дулаан,
харин хээр талын бүсийн нутгаар 18.5-24.9 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Хээр тал, говийн сумдад +30 градусыг давж 1-9 хоног халж, хамгийн их температур нь Эхийнголд 40 градус хүртэл халсан байна. Харин хангайн сумдаар +30 градусыг давж халаагүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 20-24 градус дулаан, говийн нутгаар 23-38 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 24-30 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бүх сумуудад хөрсөндөө +40 градусыг давж 50-72 градус хүрч халсан байна. Эхийн голд 72 градус хүрсэн.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 9.6-52.2 мм, говийн нутгаар 6.7-34.6 мм, харин хээр талын бүсийн нутгаар 14.7-41.3 мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Шаргалжуутад 52.2 мм тунадас орсон. Хамгийн бага тунадас нь: Эхийн голд 6.7 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхи шуургатай ба өмнөх 10 хоногтой харьцуулахад температурын хувьд 2-4 градусаар дулаан, мөн хур тунадас ихэнх сумдыг хамарч 6.7-52.2 мм хур тунадас орсон байна. Салхины хамгийн их хурд: Баянцагаан, Богд, Шинэжинстэд сумд 19-23 м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, гол, горхины усаар ундаалж байна. Хангайн уулархаг нутгаар бэлчээрийн ургамлын гэмтэл сэргэж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Цаг агаарын байдал мал аж ахуй болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд эерэг нөлөөлсөн байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-4 градусаар халсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗУНШЛАГЫН МЭДЭЭ /%-иар/
2018 оны 07-р сарын 31-ны байдлаар
Тойм бичсэн: ХААЦУ-ын технологич инженер Ж.Эрдэнэбилэг
2018-08-01