Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 15.8-17.4 градус дулаан, говийн нутгаар 18.9-29.3 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 19.6-24.8 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Баянлиг, Баацагаан, Баянговь, Богд, Эхийн гол сумдуудад +30 градусыг давж 6-10 хоног дулаарч, хамгийн их температур нь Эхийнголд 38градус хүрч халсан ба халсан хоногийн тоо 10 хоног байна. Бууцагаан, Хүрээмарал сумуудад тус тус 1 өдөр +30градусыг давж халсан, бусад сумдаар +30градусыг давж халаагүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 22-24 градус дулаан, говийн нутгаар 27-37 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 26-35 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бүх сумуудад хөрсөндөө +40 градусыг давж халсан байна.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 0.8-34.6мм, говийн нутгаар 0.5-8.5 мм, харин хээр талын бүсийн нутгаар 0.7-16.9мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Байдраг суманд 34.6 мм тунадас орсон.
Хамгийн бага тунадас нь: Баацагаан суманд 0.5 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхи шуурга багатай байв.
Салхины хамгийн их хурд: Богд сумд 22 м/с, Байдраг сумд 21м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, гол, горхины усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Цаг агаарын байдал мал аж ахуйд мал хөнгөлөх, үхэр саах, тэмээ ноослох, хонь хяргах зэрэг ажил зохиогдож байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-4градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбайд
2018 оны 06-р сарын 30-ны 20 цагийн байдлаарх
Баянхонгор аймгийн зуншлагын мэдээ / баллаар /
2018 оны 06-р сарын 20-ны бэлчээрийн ургамлын ургалтын байдлыг 06-р сарын 30-ны байдалтай харьцуулахад Галуут, Байдраг, Заг зэрэг сумд гантай муу байсан ба 6-р сарын 30-ны байдлаар дунд буюу гандуу 14,5% болж сэргэсэн байна. Ургамлын дундаж өндөр 2-4 см байна.
УЦУОШГАЗРЫН ХААЦУ-ЫН ХЭСЭГ