Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 4.7-6.6градус дулаан, говийн нутгаар 7.2-17.3градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 8.4-13.0градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: 30градусыг давж Баацагаан, Эхийнгол сумдад 1 өдөр дулаарсан.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 9-13градус дулаан, говийн нутгаар 13-23градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 14-17градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө нийт нутгаар +40 градусыг давж халсан. Хамгийн их халсан нь Эхийнголд 60градус хүрч, халсан хоногийн тоо 6 өдөр байсан. Бусад сумуудад 2-5 өдөр 40градусыг давж халсан байна.
Тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар хур тунадас орсон. Хангайн бүсийн нутгаар 0.0-6.8мм, хээр талын болон говийн бүс нутгаар 0.0-7.1мм тунадас орсон. Хамгийн их тунадас Баянлиг сумд 7.1мм буюу 1 өдөрт орсон тунадасны хэмжээ байлаа. Мөн Шаргалжуут 6.8, Эрдэнэцогт 6.0мм тунадас орсон.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй, салхины хурд 12м/с ээс их байсан.
Салхины хамгийн их хурд: Богд 23м/с, Баянговь 22м/с, Шинэжинст 20м/с хүрч шуурсан. 10м/с ээс дээш шуурсан хоногийн тоо Богд сумд 10 өдөр, Байдраг сумд 8 өдөр тус тус шуурсан. Бусад нийт нутгаар 12-18м/с хүрч шуурсан.
Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна. Усан хангамж сайн байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллөж байна. Мөн ямаа самналтын ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-4 градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Нийт нутгаар ургамал цухуйлтын үе шатандаа байна.
2018-05-01