Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 1.5-5.0градус дулаан, говийн нутгаар 6.4-14.6градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 6.1-11.1градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: 30градусыг давж дулаарсан газар байхгүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 6-9градус дулаан, говийн нутгаар 11-20градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 12-17градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө +40 градусыг давж Эхийнголд 8 өдөр, Баянхонгор 5 өдөр, Байдраг, Бөмбөгөр, Богд, Баацагаан, Баянцагаан, Баянговь, Баянөндөр, Баянлиг, Шинэжинст сумуудад 2-6 өдөр, Галуут, Бууцагаан сумуудад 1 өдөр дулаарсан байна.
Тунадас: Энэ 10 хоногт хангайн бүсийн нутгаар 1.1-16.7мм, хээр талын болон говийн бүс нутгаар 0.0-7.1мм тунадас орсон. Бөмбөгөр, Богд, Баацагаан, Баянлиг, Жинст, Эхийнгол сумдаар энэ арав хоногт хур тунадас ороогүй. Хамгийн их тунадас Галуут сумд16.7мм байлаа.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй, салхины хурд 14м/с ээс их байсан.
Салхины хамгийн их хурд: Баянцагаан 30м/с, Богд 28м/с, Баацагаан, Шинэжинст сумуудад 24м/с хүрч бусад сумуудад 14-22м/с хүрч шуурсан.
Хангайн сумдаар бэлчээрийн усан хангамж сайн. Говийн болон хээр талын бүсийн нутгаар худгийн ус болон булаг шандны усаар ундаалж байна. Усан хангамж дунд зэрэг байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллөж байна. Мөн ямаа самналтын ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 4-6 градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа.
2018-04-21