Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 0.9-4.6градус хүйтэн, говийн нутгаар 0.4градус хүйтэнээс 9.6градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 1.0-5.0градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30градусыг давж хүйтэрсэн газар байхгүй. Хамгийн хүйтэн нь Гурванбулаг суманд -21градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 1-3градус дулаан, говийн нутгаар 3-15градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 5-6градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө -40 градусыгдавж хүйтрээгүй байна. Харин +40 градусыг давж Эхийнголд 4 өдөр, хээр талын зарим газраар мөн говийн нутгаар 1-2 өдөр 40 градусыг давж дулаарсан байна.
Тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар хур тунадастай, Хангайн бүсийн нутгаар 0.0-2.0мм, хээр талын болон говийн бүс нутгаар 0.0-1.0мм тунадас орсон. Хамгийн их тунадас Шаргалжуут 2.0мм, Гурванбулаг 1.9мм байлаа.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй, салхины хурд 14м/с ээс их байсан.
Салхины хамгийн их хурд: Баянхонгор 33м/с, Богд 30м/с, Баянцагаан ,Галуут, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Жинст сумуудад 22-28м/с, бусад нутгаар 14-20м/с хүрч шороон шуурга шуурсан.
Хангайн сумдаар бэлчээрийн усан хангамж сайн. Говийн болон хээр талын бүсийн нутгаар худгийн ус болон булаг шандны усаар ундаалж байна. Усан хангамж дунд зэрэг байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод болон бог мал төллөж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-4 градусаар сэрүүссэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл байхгүй.
- Энэ 10 хоногт нийт нутгаар шороон шуурга шуурч, салхи шуурга ихтэй байлаа.
2018-04-11