Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 02-р сарын 20-ны байдлаарх өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


ЦАСНЫ МЭДЭЭ / СМ-ЭЭР/
2018 оны 02-р сарын 20-ны байдлаар
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 13.4-23.6градус хүйтэн, говийн нутгаар 6.8-13.7градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 12.6-13.8градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30 градусыг давж Байдраг, Гурванбулаг сумдаар 9өдөр, Баянбулаг, Галуут, Шаргалжуут сумдаар 1өдөр тус тус хүйтэрсэн. Хамгийн хүйтэн нь Гурванбулаг суманд -38градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 13-25градус хүйтэн, говийн нутгаар 5-14градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 12-15градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө -40 градусыгдавж Гурванбулаг сумд 1 өдөр хүйтэрсэн байна.
Тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар тунадас ороогүй. Цасны зузаан нийт сумуудад 0-4 см өндөртэй байна.
Салхи: Энэ арав хоногт Баянбулаг, Баянөндөр, Бууцагаан, Баянлиг, Галуут, Хүрээмарал,Шаргалжуут сумдаар 6-8м/с, бусад нийт нутгаар 10-16м/с салхитай байв.
Салхины хамгийн их хурд: Богд, Шинэжинст сумуудад 16 м/с хүрч шуурсан.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд,цасны усаар ундаалж байна. Нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид отор нүүдэл хийж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 5-7 градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ 10 хоногт нийт сумдаас малын хорогдлын мэдээ ирээгүй.
БАЯНХОНГОР АЙМАГ
ХААЦУ-ЫН ХЭСЭГ