Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 10.7-16.0градус хүйтэн, Говийн нутгаар 7.9градус хүйтнээс 0.7градус дулаан, харин Хээр талын бүсийн нутгаар 5.9-8.8градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30градусыг давж Баянбулаг, Байдраг, Гурванбулаг сумдаар 2 өдөр тус тус хүйтэрсэн. Хамгийн хүйтэн нь Байдраг, Гурванбулаг суманд -34градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 8-17градус хүйтэн, говийн нутгаар 5градус хүйтнээс 2градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 3-9градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө -40 градусыг давж хүйтрээгүй байна.
Тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар тунадас ороогүй. Цасны зузаан Байдраг 2см, Гурванбулаг, Заг, Хүрээмарал сумуудад 1 см өндөртэй байна. Бусад нутгаар цасгүй.
Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар 10м/с ээс дээш салхи шуургатай байсан.
Салхины хамгийн их хурд: Богд, Шинэжинст сумуудад 20-21 м/с хүрч шуурсан.
Хангайн сумдаар бэлчээрийн усан хангамж сайн. Говийн болон хээр талын бүсийн нутгаар худгийн ус болон булаг шандны усаар ундаалж байна. Усан хангамж дунд зэрэг байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид отор нүүдэл хийж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 4-7 градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ 10 хоногт нийт сумдаас бог болон төл малын хорогдол гарч байгаа мэдээтэй байна.
2018-03-01