Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 18.1-29.0градус хүйтэн, говийн нутгаар 15.7-19.3градус хүйтэн,харин хээр талын бүсийн нутгаар 17.3-18.7градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: Байдраг, Гурванбулаг сумдаар -30 градусыг давж -40градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 18-30градус хүйтэн, говийн нутгаар 15-20градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 17-20градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө -40 градусыгдавж Байдраг 6 өдөр, Баянбулаг, Гурванбулаг сумдад 1 өдөр тус тус хүйтэрсэн байна.
Тунадас: Энэ 10 хоногт Гурванбулаг, Галуут сумдад 0,0-0,2мм тунадас орсон. Бусад нутгаар тунадас ороогүй. Цасны зузаан нийт сумуудад 0-6 см өндөр цастай ба нягт 0,22г/см3байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар 10м/с–ээс дээш салхи шуургатай байв.
Салхины хамгийн их хурд: Баянцагаан сумд26 м/с, Баянговь сумд 24м/с хүрч шуурсан.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд,цасны усаар ундаалж байна. Нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид отор нүүдэл хийж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 4-6 градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ 10 хоногт нийт сумдаас малын хорогдлын мэдээ ирээгүй.
2018-02-11