Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 18.4-30.8 градус хүйтэн, говийн нутгаар 15.0-17.8 градус хүйтэн, харин хээр талын бүсийн нутгаар 16.9-18.2 градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: Байдраг, Баянбулаг, Галуут, Гурванбулаг, Шаргалжуут сумдад -30 градусыг давж 3-10 өдөр хүйтэрсэн. Хамгийн хүйтэн нь Байдраг, Гурванбулаг сумдад -41градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 20-32 градус хүйтэн, говийн нутгаар 15-20 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 17-19 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө -40 градусыг давж Баянбулаг 1 өдөр, Байдраг 3 өдөр, Гурванбулаг сумд 4 өдөр тус тус хүйтэрсэн байна.
Тунадас: Энэ 10 хоногт говийн болон хээр талын сумд болох Баянцагаан, Баацагаан, Баянөндөр, Бөмбөгөр, Баянхонгор, Эхийнгол сумдаас бусад нийт нутгаар цас орсон. Цасны зузаан Байдраг, Галуут сумдад 8см, бусад сумуудад 1-6см зузаан цастай байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар 10м/с–ээс дээш салхи шуургатай байв.
Салхины хамгийн их хурд: Богд сумд 21м/с хүрч шуурсан.
Бэлчээрийн усан хангамж сайн. Булаг шанд, цасны усаар ундаалж байна. Нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид отор нүүдэл хийж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-3 градусаар хүйтэрсэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ 10 хоногт малын хорогдлын тухай мэдээ ирээгүй.
Тойм бичсэн: ХАА-н цаг уурын хэсэг
2018-01-21