Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 19.8-28.8градус хүйтэн, говийн нутгаар 11.6-21.2градус хүйтэн. Харин хээр талын бүсийн нутгаар 18.8-21.0градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: Богд, Жинст, Баацагаан, Эхийнгол сумдаас бусад бүх сумдад 1-9 өдөр -30 градусыг давж хүйтэрсэн. Хамгийн хүйтэн нь Байдраг суманд -41градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 20-29 градус хүйтэн, говийн нутгаар 17-23 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 19-22 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хөрсөндөө -40 градусыг давж Баянбулаг 1, Байдраг, Гурванбулаг сумдад 2 өдөр хүйтэрсэн байна.
Тунадас: Энэ 10 хоногт нийт нутгаар цас орсон. Цасны зузаан Байдраг Галуут, Баянөндөр сумуудад 8см, бусад сумуудад 1-5см зузаан цастай байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар 10м/с–ээс дээш салхи шуургатай, цасан шуурга шуурсан.
Салхины хамгийн их хурд: Жинст, Баацагаан сумуудад 20м/с, Баянцагаан сумд 23м/с хүрч шуурсан.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, цасны усаар ундаалж байна. Нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид отор нүүдэл хийж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 6-8 градусаар хүйтэрсэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна. Зарим газраар бага зэргийн цасан болон, цасан орон шуурга шуурсан. Ямар нэгэн хохирол гараагүй.
- Энэ 10 хоногт Баянбулаг сумд 199 толгой мал хорогдоод байгаа тухай мэдээ ирүүлсэн.
Тойм бичсэн: ХАА-н цаг уурын хэсэг
2018-01-11