Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 4 дүгээр сарын 2-р арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 3.0градус дулаанаас 1.7градус хүйтэн, говийн нутгаар 2.5-13.9 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 4.1-12.1 градус дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их температур нь: +30 градусыг давж дулаарсан сум байхгүй байна. .
Хөрсний гадарга дээр дунджаар хангайн уулархаг нутгаар 8градус дулаанаас 4градус хүйтэн, говийн нутгаар 6-18 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 9-11 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хөрсөндөө Баянхонгор 2, Байдраг 1, Баянцагаан 1, Шинэжинст 2, Эхийн гол 3 өдөр тус, тус +40 градусыг давж халсан байна.
Тунадас : Энэ арав хоногт нийт нутгаар хур тунадас багатай байв. Гурванбулаг, Галуут, Эрдэнэцогт, Эхийнгол сумуудад 0.0-0.2мм, Баянхонгор, Баянцагаан сумд 0.8мм, Шинэжинст сумд хамгийн их буюу 2.4мм хур тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй бүх сумдад 12-25 м/с салхи шуургатай байсан байна. Салхины хамгийн их хурд: Богд суманд 29 м/с хүрч шуурсан байна. Бэлчээрийн усан хангамж дунд худаг болон мөс, голын хайлмаг ус, голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Цаг агаарын байдал мал аж ахуй болон ХАА-н үйлдвэрлэлд таатай нөлөөлсөн байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Мал аж ахуйд бог мал ерөнхийдөө төллөөд дууссан, бод мал төллөж байна. Зарим муу малд нэмэлт өвс тэжээл өгөх зэрэг ажил зохиогдож байна. Мөн ямаа самнах ажил явагдаж эхлэж байна.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 1-2 градусаар дулаарсан байна.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ 10 хоногт малын хорогдлын мэдээ ирээгүй.
Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбайд
2017 оны 04-р сарын 20–ны байдлаар хэмжигдсэн
цасан бүрхүүлийн зузаан / см /
2017-04-21