Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 4 дүгээр сарын 3-р арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 4.5-7.6 градус дулаан, говийн нутгаар 6.6-16.3 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 8.3-15.3 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: +30 градусыг давж дулаарсан сум байхгүй байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 9-15 градус дулаан, говийн нутгаар 14-19градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 11-22 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бууцагаан, Гурванбулаг сумуудаас бусад бүх сумдаар хөрсөндөө +40 градусыг давж 2-9 өдөр халсан байна.
Тунадас: Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар Баянбулаг 4.3мм, Гурванбулаг 1.2мм, говийн нийт нутгаар 0.0-5.7мм, харин хээр талын бүсийн нутгаар Бууцагаан 0.2 мм, Хүрээмарал 0.0мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Баянговь суманд 5.7 мм тунадас орсон.
Хамгийн бага тунадас нь: Баянөндөр, Хүрээмарал, Эхийнгол сумдад 0.0 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт салхи шуурга ихтэй, нийт нутгаар 10м/с-ээс дээш салхитай байв. Салхины хамгийн их хурд: Богд суманд 22 м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон гол горхи харзны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд бод мал төллөх, ямаа самнах ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 3-6 градусаар дулаарсан байна.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ 10 хоногт Галуут суманд 444толгой, Гурванбулаг суманд 544 толгой төл мал хорогдсон мэдээ ирсэн байна.
- Ихэнх сумуудын бэлчээрийн ургамлын цухуйлт ажиглагдсан байна.
Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбайд
2017 оны 04-р сарын 30–ны байдлаар хэмжигдсэн
ургамлын өндөр / см-ээр /
Тойм бичсэн: ХАА-н цаг уурын хэсэг
2017-05-01