Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 11.5-21.6 градус хүйтэн, говийн нутгаар 7.8-11.7 градус хүйтэн,, харин хээр талын бүсийн нутгаар 11.2-13.8 градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: Байдраг сумд 3 өдөр, Гурванбулаг сумд 1 өдөр -30 градусыг давж хүйтэрсэн. Хамгийн хүйтэн нь Байдраг суманд -33градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 16-23 градус хүйтэн, говийн нутгаар 9-13 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 12-15 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Бүх сумдаар хөрсөндөө -40 градусыг давж хүйтрээгүй байна.
Тунадас: Энэ 10 хоногт Байдраг, Баянбулаг, Галуут, Гурванбулаг гэсэн хангайн сумдаар цас орсон. Цасны зузаан Байдраг сумд 4см, Баянбулаг, Галуут, Гурванбулаг, Хүрээмарал сумуудад 1 см, бусад сумуудад цасгүй байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар 10м/с–ээс дээш салхи шуургатай байв.
Салхины хамгийн их хурд: Богд, Шинэжинст 21м/с, Баянцагаан сумд 22м/с хүрч шуурсан.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд,цасны усаар ундаалж байна. Хангайн уулархаг газраар бага зэргийн цасан бүрхүүлтэй, хээр талын болон говийн нутгаар цасгүй учир малын болон ундны усны хүрэлцээ муу, холоос малаа тууж булаг шандны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид өвөлжөөндөө буусан, өвлийн бэлтгэл ажлууд хийгдэж байна. Мөн отор нүүдэл хийж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад дунджийн орчим байлаа.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ 10 хоногт Баянбулаг, Байдраг, Бөмбөгөр сумдаас 10-1274 толгой мал хорогдоод байгаа тухай мэдээ ирүүлсэн.
Тойм бичсэн: ХАА-н цаг уурын хэсэг
2018-01-01