Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 13.3-20.7 градус хүйтэн, говийн нутгаар 3.1-10.5 градус хүйтэн,, харин хээр талын бүсийн нутгаар 9.6-118 градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: Байдраг сумд 4 өдөр, Гурванбулаг сумд 1 өдөр -30 градусыг давж хүйтэрсэн. Хамгийн хүйтэн нь Байдраг суманд --34градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 15-22 градус хүйтэн, говийн нутгаар 2-11 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 9-11 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Бүх сумдаар хөрсөндөө -40 градусыг давж хүйтрээгүй байна.
Тунадас: Байдраг, Баянцагаан, Гурванбулаг сумуудад 0.0-0.1мм тунадас орсон. Бусад бүх сумдаар хур тунадас ороогүй. Цасны зузаан Галуут сумд 6см, Байдраг сумд 4см, Гурванбулаг, Шаргалжуут, Эрдэнэцогт сумуудад 1-4 баллын бүрхэцтэй цасан бүрхүүлтэй байна.
Хамгийн их тунадас нь: Гурванбулаг сумд 0.1 мм тунадас орсон.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар 10м/с–ээс дээш салхи шуургатай байв. Салхины хамгийн их хурд: Богд сумд 22м/с, Шинэжинст сумд 20м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд,цасны усаар ундаалж байна. Говийн бүсийн нутгаар цасгүй, бусад нутгаар бага зэргийн цастай байгаа хэдий ч мал болон ундны усны хүрэлцээ муу, холоос малаа тууж булаг шандны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид өвөлжөөндөө буусан, өвлийн бэлтгэл ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 5-7 градусаар хүйтэрсэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
Энэ 10 хоногт ямар нэгэн төрлийн малын хорогдол гарсан тухай мэдээ ирээгүй.