Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 6.5-11.0 градус хүйтэн, говийн нутгаар 2.4 градус хүйтэнээс 5.8 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 4.0 градус хүйтэнээс 0.8 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30 градусыг давж хүйтэрсэн газар байхгүй. Хамгийн хүйтэн нь Гурванбулаг суманд -27градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 7-11 градус хүйтэн, говийн нутгаар 2 градус хүйтэнээс 6 градус дулаан хээр талын бүсийн нутгаар 3 градус хүйтэнээс 8 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Бүх сумдаар хөрсөндөө -40 градусыг давж хүйтрээгүй байна.
Тунадас: Энэ арав хоногт Хангай болон Хээр талын бүсийн ихэнх нутгаар хур тунадастай, говийн бүс болох Баянцагаан сумаас бусад бүх сумдаар хур тунадас ороогүй. Хур тунадасны хэмжээ 0.0-4.6мм, тунадастай өдрийн тоо 1-2 хоног орсон. Хангайн бүс нутгаар 3-6см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Хамгийн их тунадас нь: Галуут сумд 4.6 мм тунадас орсон.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар 10м/с–ээс дээш салхи шуургатай байв. Салхины хамгийн их хурд: Богд сумд 26м/с, Баянговь, Шинэжинст сумуудад 20-22м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд,цасны усаар ундаалж байна. Говийн бүсийн нутгаар цасгүй, бусад нутгаар бага зэргийн цастай байгаа хэдий ч мал болон ундны усны хүрэлцээ муу, холоос малаа тууж булаг шандны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид отор нүүдэл хийх, өвөлжөөндөө буух ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 3-6 градусаар хүйтэрсэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ 10 хоногт ямар нэгэн төрлийн малын хорогдол гарсан тухай мэдээ ирээгүй.
Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбайд
2017 оны 11-р сарын 10-ны байдлаар хэмжигдсэн
цасан бүрхүүлийн зузаан / см/