Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар -1.8-7.4 градус хүйтэн, говийн нутгаар 0.0-7.4градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар -0.3градус хүйтэнээс 0.3градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Нийт сумдаар +30 градусыг давж дулаараагүй. Хамгийн их дулаан Эхийнгол суманд 22градусын дулаан байлаа.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 0.0-5.0 градус дулаан, говийн нутгаар 1-10 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 2-6 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Нийт нутгаар хөрсөндөө +40 градусыг давж дулаараагүй, хамгийн их дулаан Эхийн голд 39градус хүрч халсан байна.
Тунадас : Энэ арав хоногт Хангайн уулархаг нутгаар 0.0-0.3мм тунадас орсон, говийн болон хээр талын бүсийн нутгаар хур тунадас ороогүй.
Хамгийн их тунадас нь: Галуут сумд 0.3 мм тунадас орсон.
Хамгийн бага тунадас нь: Байдраг сумд 0.0 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи шуурга багатай байв.
Салхины хамгийн их хурд: Баянцагаан сумд 15 м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд, гол, горхины усаар ундаалж байна. Нийт нутгаар цасгүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Цаг агаарын байдал мал аж ахуйд отор нүүдэл хийх, өвөлжөө бууцаа засах сэлбэх, хужир шүү бэлдэх гэх мэт өвлийн бэлтгэл ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-4 градусаар хүйтэрсэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ 10 хоногт цаг агаарын таагүй нөхцлөөс шалтгаалж малын хорогдол гараагүй.
- Нийт нутгаар бэлчээрийн ургамал хатаж хагдарсан.
УЦУОШ ГАЗАР ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2017-10-23