Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 0.6-3.5градус хүйтэн, говийн нутгаар 0.7-10.5градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 0.3градус хүйтэнээс 5.3 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Нийт сумдаар +30 градусыг давж дулаараагүй. Хамгийн их дулаан Эхийнгол суманд 27градусын дулаан байлаа.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар -2.0 градус хүйтнээс 1.0 градус дулаан, говийн нутгаар 4-13 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 3-8 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Хангайн болон хээр талын сумдад хөрсөндөө +40 градусыг давж дулаараагүй, харин Эхийн голд 3 өдөр, Баянлиг суманд 1 өдөр +40 градусыг давж халсан ба хамгийн их дулаан нь 42градус хүрч халсан байна.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар 3.2-7.4мм, говийн нутгаар 0.0-4.4мм, харин хээр талын бүсийн нутгаар 0.2-12.3мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Хүрээмарал сумд 12.3 мм тунадас орсон.
Хамгийн бага тунадас нь: Баянцагаан, Эхийнгол сумуудад 0.0 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины хамгийн их хурд: Богд, Шинэжинст сумд 19 м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон булаг шанд, гол, горхины усаар ундаалж байна. Зарим газар бага зэргийн цас орсон боловч хайлсан.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Цаг агаарын байдал мал аж ахуйд отор нүүдэл хийх, өвөлжөө бууцаа засах сэлбэх, хужир шүү бэлдэх гэх мэт өвлийн бэлтгэл ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 3-5 градусаар хүйтэрсэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ 10 хоногт мал хорогдол гараагүй.
- Ихэнх сумдаар бэлчээрийн ургамал хатаж хагдарч байна.