Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар6.1-11.4 градус дулаан, говийн нутгаар 11.9-21.5 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 12.0-17.4 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Эхийнгол сумад 4 өдөр +30 градусыг давж халсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 11-15 градус дулаан, говийн нутгаар 17-26 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 16-22 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бууцагаан, Гурванбулаг, Шаргалжуут сумдаас бусад бүх сумдуудад хөрсөндөө +40 градусыг давж халсан байна.
Тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар хур тунадас багатай байлаа. Хангайн уулархаг нутгаар тунадас 0.0-0.4 мм, говийн нутаг Баянговь суманд 0.8мм, харин хээр талын бүсийн нутаг Бууцагаан суманд 0.3 мм хур тунадас орсон, бусад сумдаар хур тунадас ороогүй байна.
Хамгийн их тунадас нь: Баянговь сумад 0.8 мм тунадас орсон.
Хамгийн бага тунадас нь: Баянхонгор, Галуут, Эрдэнэцогт сумдуудад 0.3 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй байв.
Салхины хамгийн их хурд: Баянцагаан, Баянхонгор, Богд, Шинэжинст сумдад 20-24м/с хүрч шуурсан байна. Ихэнх сумдаар 10 м/с-ээс дээш салхи шуургатай байсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон гол, горхи харзны усаар ундаалж байгаа.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд бод болон бог малын сааль сүү боловсруулах, малчид отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлдэх зэрэг ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаагүй, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-3 градусаар сэрүүссэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Бэлчээрийн ургамал хатаж, хагдарч байна.
ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2017-09-21