Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 7.9-12.0 градус дулаан, говийн нутгаар 12.9-23.2 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 13.2-17.9 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Баацагаан 1, Баянлиг 3, Эхийнгол сумдад 5 өдөр тус тус +30 градусыг давж халсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 13-16 градус дулаан, говийн нутгаар 18-29 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 17-22 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бүх сумдууд хөрсөндөө +40 градусыг давж халсан байна.
Тунадас : Энэ арав хоногт нийт нутгаар хур тунадас ихтэй байлаа. Хангайн уулархаг нутгаар тунадас 5.9-26.1 мм, говийн нутгаар 0.3-5.8мм, харин хээр талын бүсийн нутгаар 6.8-15.2 мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Байдрагт 26.1 мм тунадас орсон.
Хамгийн бага тунадас нь: Эхийнголд 0.3 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины хамгийн их хурд: Баянцагаан сумд 20м/с хүрч шуурсан байна. Ихэнх сумдаар 10 м/с-ээс дээш салхи шуургатай байсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон гол, горхи харзны усаар ундаалж байгаа.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд бод болон бог малын сааль сүү боловсруулах, малчид отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлдэх зэрэг ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаагүй, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-3 градусаар сэрүүссэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Бэлчээрийн ургамал хатаж, хагдарч байна.
Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбай дахь
2017 оны 09-р сарын 11–ны байдлаарх
Баянхонгор аймгийн намаржилтын мэдээ /%-иар/