Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗУНШЛАГЫН МЭДЭЭ / %-ИАР /
2017 оны 08-р сарын 10-ны байдлаар
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 12.5-15.3 градус дулаан, говийн нутгаар 15.6-26.6 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 16.8-21.7 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Говийн бүх сумдад +30 градусыг давж 2-5 өдөр халсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 17-20 градус дулаан, говийн нутгаар 20-32 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 21-28 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бүх сумдууд хөрсөндөө 50-66 градус хүрч халсан байна.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 7.7-43.1 мм, говийн нутгаар 0.6-8.3 мм, харин хээр талын бүсийн нутгаар 0.2-7.7 мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Шаргалжуутад 43.1 мм тунадас орсон.
Хамгийн бага тунадас нь: Хүрээмарал сумд 0.2 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины хамгийн их хурд: Богд сумд 24м/с хүрч шуурсан байна. Ихэнх сумдаар 10 м/с-ээс дээш салхи шуургатай байсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон гол, горхи харзны усаар ундаалж байгаа боловч голын ус багасан, булаг шанд ширгэж байгаа мэдээтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд бод болон бог малын сааль сүү боловсруулах, хонь хяргах, малчид отор нүүдэл хийх зэрэг ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаагүй, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-5 градусаар сэрүүссэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
БАЯНХОНГОР АЙМГИЙН УЦУОШГАЗАР ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2017-08-11