Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗУНШЛАГЫН МЭДЭЭ / %-ИАР/
2017 оны 07дугаар сарын 31-ны байдлаар
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 16.3-20.1 градус дулаан, говийн нутгаар 19.8-30.0 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 21.6-26.6 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Хээр тал болон говийн бүх сумдад +30 градусыг давж халсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 23-28 градус дулаан, говийн нутгаар 26-36 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 29-35 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бүх сумдууд хөрсөндөө +40 градусыг давж халсан байна.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 0.0-25.3 мм, говийн нутгаар 0.6-8.2 мм, харин хээр талын бүсийн нутгаар 0.6-4.3 мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Шаргалжуутад 25.3 мм тунадас орсон.
Хамгийн бага тунадас нь: Заг сумд 0.0 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины хамгийн их хурд: Богд сумд 28м/с хүрч шуурсан байна. Ихэнх сумдаар 10 м/с-ээс дээш салхи шуургатай байсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд. Худгийн ус болон гол, горхи харзны усаар ундаалж байгаа боловч голын ус багасан, булаг шанд ширгэж байгаа мэдээтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд бод болон бог малын сааль сүү боловсруулах, хонь хяргах, малчид отор нүүдэл хийх зэрэг ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаагүй, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-5 градусаар халсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
БАЯНХОНГОР АЙМГИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2017-08-01