Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 06 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗУНШЛАГЫН БАЙДАЛ / %-ИАР /
2017оны 06-р сарын 10-ны байдлаар
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 11.2-14.1 градус дулаан, говийн нутгаар 12.0-24.5 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 15.3-20.7 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Баацагаан, Баянлиг, Жинст,Богд, Эхийн гол сумуудад +30 градусыг давж 2-8 өдөр дулаарсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 18-23 градус дулаан, говийн нутгаар 20-32 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 22-31 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бүх сумдууд хөрсөндөө +40 градусыг давж халсан байна.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 2.7-10.0 мм, говийн нутгаар 0.0-9.4 мм, харин хээр талын бүсийн нутгаар 0.4-11.2мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Бууцагаан сумд 11.2 мм тунадас орсон.
Хамгийн бага тунадас нь: Баянговь сумд 0.0 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины хамгийн их хурд: Богд сумд 26м/с хүрч шуурсан байна. Бүх сумдад 10 м/с-ээс дээш салхи шуургатай байсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон гол, горхи харзны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд бод малын төл хүлээн авах, ямаа самнах зэрэг ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаагүй, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-3 градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Ж.Эрдэнэбилэг
2017-06-11