Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 05 ДУГААР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 11.0-14.5 градус дулаан, говийн нутгаар 13.0-23.6 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 14.8-19.5 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Баацагаан, Баянлиг, Жинст,Богд, Эхийн гол сумуудад +30 градусыг давж 2-7 өдөр дулаарсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 18-23 градус дулаан, говийн нутгаар 20-32 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 22-26 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бүх сумдууд хөрсөндөө +40 градусыг давж халсан байна.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 1.0-11.8 мм, говийн нутгаар 0.0-17.4 мм, харин хээр талын бүсийн нутаг буюу Баянхонгорт 0.3 мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Баянөндөр сумд 17.4 мм тунадас орсон.
Хамгийн бага тунадас нь: Эхийнгол, Баянлиг сумдад 0.0 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины хамгийн их хурд: Богд сумд 20м/с хүрч шуурсан байна. Бүх сумдад 10 м/с-ээс дээш салхи шуургатай байсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон гол, горхи харзны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд бод малын төл хүлээн авах, ямаа самнах зэрэг ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаагүй, хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 4-7 градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
БАЯНХОНГОР АЙМГИЙН БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ӨНДӨР / СМ-ЭЭР /
2017 оны 05-р сарын 31-ны байдлаар
БАЯНХОНГОР АЙМАГ ХААЦУ-ЫН ХЭСЭГ