Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 05 ДУГААР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 9.7-12.6 градус дулаан, говийн нутгаар 11.6-22.2 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 13.6-19.3 градус дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Баацагаан, Баянлиг, Жинст, Эхийн гол сумуудад +30 градусыг давж 1-5 хоног дулаарсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 14-18 градус дулаан, говийн нутгаар 18-29 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 20-25 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: Бүх сумууд хөрсөндөө +40 градусыг давж халсан байна.
Тунадас : Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар тунадас 3.2-7.8 мм, говийн нутгаар 0.0-12.1 мм, харин хээр талын бүсийн нутгаар 0.7-11.3 мм хур тунадас орсон байна.
Хамгийн их тунадас нь: Баянөндөр сумд 12.1 мм тунадас орсон.
Хамгийн бага тунадас нь: Эхийнгол сумд 0.0 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины хамгийн их хурд: Богд сумд 22м/с хүрч шуурсан байна. Бүх сумдад 10 м/с-ээс дээш салхи шуургатай байсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон гол, горхи харзны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд бод малын төл хүлээн авах, ямаа самнах зэрэг ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаагүй, ямар нэгэн хүндрэл гараагүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 4-7 градусаар дулаарсан байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Энэ 10 хоногт малын хорогдол гараагүй.
Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбайд
2017 оны 05-р сарын 20–ны байдлаар хэмжигдсэн
ургамлын өндөр / см-ээр /
Тойм бичсэн: ХАА-н цаг уурын хэсэг.
2017-05-21