Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 03 ДУГААР САРЫН 3-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 5.4-10.4градус хүйтэн, говийн нутгаар 5.3градус хүйтнээс 5.6градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар3.6 -7.0градус хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: -30 градусыг давж хүйтрээгүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 3-9градус хүйтэн, говийн нутгаар 7.0градус хүйтнээс 1.0градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 5.0градус хүйтнээс 1.0градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: -40 градусыг давж хүйтэрсэн газар байхгүй.
Тунадас: Энэ арав хоногт Нийт нутгаар ихээхэн хэмжээний цас орж, хамгийн их тунадас Баянхонгор 35.9мм, Баацагаан 33.9мм, Шинэжинст 21.5мм, Бууцагаан, Бөмбөгөр , Жинст, Богд, Баянлиг, Эрдэнэцогт сумуудад 11.8-14.3мм, бусад сумдаар 1.4-9.7мм тунадас орсон.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины хамгийн их хурд: Баянцагаан, Шинэжинст сумдад 23м/с хүрч, Хүрээмарал, Баацагаан, Баянбулаг, Галуут Эрдэнэцогт 6-8м/с, бусад бүх сумдад 10-16м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Цаг агаарын байдал мал аж ахуйд малчид хаваржаа бууцаа засах, сэлбэх хаваржаандаа буух, отор нүүдэл хийх зэрэг ажил явагдаж байна.
- Зам даваа хаагдсан мэдээ ирээгүй.
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бог мал төллөж байна.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-4 градусаар дулаарсан байна.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Нийт нутгийн 30 орчим хувь нь цастай, цас их орж улмаар хайлж мөстөж байгаа учир хаваржилтийн байдал хүндэвтэр байна.
ЦАСНЫ МЭДЭЭ / СМ-ЭЭР/
2017 оны 04-р сарын 01-ны байдлаар
БАЯНХОНГОР АЙМАГ УЦУОШГАЗАР ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2017-04-01