Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 03 ДУГААР САРЫН 2-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 6.8-15.0градус хүйтэн, говийн нутгаар 5.2градус хүйтнээс 3.9градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар1.6 -4.9градус хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: Гурванбулаг суманд 4 өдөр -30 градусыг давж хүйтэрсэн байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 4-15градус хүйтэн, говийн нутгаар 3.0градус хүйтнээс 8.0градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 3.0градус хүйтнээс 3.0градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Нийт сумдаар -40 градусыг давж хүйтэрээгүй байна.
Тунадас: Энэ арав хоногт Байдраг, Баянговь, Баянлиг, Баянцагаан, Бууцагаан, Гурванбулаг, Заг, Шинэжинст 0.0-0.4мм, Баянбулаг 2.4мм, Хүрээмарал 2.8мм, Баянөндөрт хамгийн их буюу 4.2мм хур тунадас орсон. Баянхонгор, Баацагаан, Богд, Бөмбөгөр, Галуут, Жинст, Шаргалжуут, Эхийнгол сумдад хур тунадас ороогүй.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины хамгийн их хурд: Богд сумд 19м/с хүрч, Баянхонгор, Бөмбөгөр, Бууцагаан, Баянговь, Баацагаан, Баянлиг, Баянцагаан, Жинст, Шинэжинст, Эхийнгол сумдаар 10-14м/с, бусад бүх сумдад 6-8м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж сайн. Худгийн ус болон булаг шанд, цасны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Цаг агаарын байдал мал аж ахуйд малчид хаваржаа бууцаа засах, сэлбэх гэх мэт хаваржилтын бэлтгэлээ хийж байна. Зарим газар хаваржаандаа буух, отор нүүдэл хийх зэрэг ажил явагдаж байна.
- Зам даваа хаагдсан мэдээ ирээгүй.
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд бог мал төллөж эхлэж байна.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 5-7градусаар дулаарсан байна.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Нийт нутгийн 40 орчим хувь нь цастай, хаваржилт хэвийн байна.