Мэдээлэл > Эрдэм шинжилгээ, судалгааны ажил
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил 1
БАЯНХОНГОР АЙМГИЙН ТЕМПЕРАТУР, ТУНАДАС, ШОРООН ШУУРГАНЫ ӨӨРЧЛӨЛТ, ТАРХАЛТ
Баянхонгор аймгийн Баянхонгор станцын дарга Б. Баяндалай
Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн Ус, Цаг уурын тэнхимийн багш /M.Sc/
А. Ганчимэг
Хураангуй
1990 оноос хойш Баянхонгор аймгийн говийн бүсэд агаарын температур
1,0-1,4 градусаар дулаарсан ба хур тунадас 7-10 мм-ээр буурч шороон шуургАТАЙ өдрийн тоо 6-16 өдрөөр өссөн, хээрийн бүсэд агаарын температур 0,9-1,2 градусаар дулаарч хур тунадас14 мм-ээр буурсан, шороон шуургатай өдрийн тоо 4 өдрөөр өсөж, харин хангайн бүсэд агаарын температур 0,7-1,1 градусаар дулаарсан ба хур тунадас 22 мм-ээр буурч шороон шуургатай өдрийн тоо8-10 өдрөөр өссөн байна.
Баянхонгор аймгийн газарзүйн зурган дээр шороон шуурга, тунадасны хэмжээ, агаар ба хөрсний температурын тархалтын ИНтерполяцийн аргаар гаргаж авсан болно.
Цаг уурын элементийг тоон утгаар хэмжиж цэг бүрт хэмжилтийн тоон үзүүлэлтээр гаргасан график зураглал ньөргөнууд ам газар нутагт тархалт хуваарилалтын хувьд хэмжсэн цэгээс бусад орон зайд нарийвчлал муутай гардаг.
Тэгвэл интерполяцийн аргаар цаг уурын элемент, үзэгдэл ажиглагдсан өртөө, харуулаас алслах цэгүүдийн эзлэн орших орон зайг тооцон бодоод тэнд цаг уурын үзэгдэлтэй байсан, үгүйг нь тодорхойлон гаргаж өнгөөр ялган харуулсан нь өнөө үеийн техник, технологийн дэвшилтэт аргыг ашигласан явдал юм.
Түлхүүр үг: ArcGIS программ, орон зайн судалгаа
Оршил
Баянхонгор аймгийн нийт өртөө харуулын ажиглалтын мэдээнд тулгуурлан цаг уурын өртөө, харуул хоорондын ажиглалт хийгддэггүй газар нутагт цаг уурын үзэгдэл, элемент хэрхэн тархасныг газарзүйн мэдээллийн программ ашиглаж зураглан тодорхойлоход энэхүү судалгааны үр дүн оршино.
Зорилго
ArcGIS программ ашиглан агаар болон хөрсний температур, хур тунадас, шороон шуурганы өөрчлөлт, түүний тархалтыг өртөө харуулын хоорондох цаг уурын ажиглалт хийгддэггүй газар нутагт ямар байгааг зураглан тодорхойлох.
Зорилт
Зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүллээ. Үүнд:
- Баянхонгор аймагт ажиглагддаг цагуурын зарим элемент үзэгдэлийг газарзүйн мэдээллийн систем ашиглан зураглах
- Агаар болон хөрсний температур, хур тунадас, шороон шуурганы тархалтыг тодорхойлох
Судалгааны арга зүй
Цэгэн өгөгдлийн интерполяци
Байгалийн ухааны салбар судалгааны объектуудын газарзүйн талбарын онцлог нь судалгааны талбайн дурын цэгт үр дүнг тооцдог. Хээрийн судалгаагаар бүх байршил дээр тухайн хэмжигдэхүүнийг тодорхойлох боломжгүй учираас зөвхөн сонгогдсон цэгүүдэд хийгдсэн хэмжилтийн дүнг ашиглав. ГМС-ийн хязгаарлагдмал тооны цэгэн хэмжилтүүдийг ашиглаад вектор, растер хэлбэрийн аль ч мэдээнд газарзүйн талбарын дүрслэлийг хийж болох бөгөөд тоон судалгааны дүнд интерполяци хийж болно.
Цагуурын зарим элементүүдийг газарзүйн мэдээллийн
Программ ашиглан зураглах нь
Баянхонгор аймгийн газарзүйн зурган дээр шороон шуурга, тунадасны хэмжээ, агаар ба хөрсний температурын тархалтыг интерполяцийн аргаар гаргаж авсан болно.
Энэ арга нь нарийвчлал сайтай гарахаас гадна тухайн өртөө, харуулуудын мэдээг газарзүйн мэдээллийн сангийн програмд оруулж өгсөнөөр тухайн цэгүүд дээрх мэдээлэл өнгөөр ялган харуулдаг учраас тодорхой ойлгомжтой харагдаж байгаа юм.
График диаграммын аргаар судалгаа хийхэд цагуурын элементийг тоон утгаар хэмжиж цэг бүрт хэмжилтийн тоон үзүүлэлтээр график зураглал гаргадаг.. Энэ нь өргөн уудам газар нутагт тархалт хуваарилалтын хувьд хэмжсэн цэгээс бусад орон зайд нарийвчлал муутай гарч байна гэсэн үг юм.
Тухайн цаг уурын элемент, үзэгдэл зөвхөн ажиглалт хийж буй өртөө, харуулд ажиглагдсан боловч түүний орчинд ажиглагдаагүй байх тохиолдол их байдаг.
Тэгвэл интерполяцийн арга нь цаг уурын элемент, үзэгдэл ажиглагдсан өртөө, харуулаас алслах цэгүүдийн эзлэн орших орон зайг тооцон бодоод тэнд цагуурын үзэгдэлтэй байсан, үгүйг нь тодорхойлон гаргаж өнгөөр ялган харуулдаг нь өнөө үеийн техник, технологийн дэвшилтэт арга юм.
Баянхонгор аймгийн агаарын температурын тархалт
Баянхонгор аймгийн цагуурын өртөө харуулын хэмжилтээр авч үзвэл агаарын температурын олон жилийн дундаж хангайн бүсэд -3.80С, хээрийн бүсэд 1.60С, говийн бүсэд 4.50С байна. Гэтэл газарзүйн мэдээллийн ArcGIS программ ашиглан агаарын температурын тархалтыг зурагласанаар өртөө, харуулын байрлалаас өөр хэмжигдээгүй орон зай дахь тархалтыг улам нарийн тодорхой харуулж байна. Агаарын температур Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсгээр хамгийн бага температуртай бөгөөд түүнээс өмнө зүгт газар бүрт харилцан адилгүйгээр дулаарах байдлаар тархдагажээ.
Гурванбулаг, Байдраг, Галуут зэрэг сумын нутгийн ихэнхи хэсгээр, Баянбулаг, Эрдэнэцогт сумын хойд хэсгээр жилийн агаарын дундаж температур -3.80С -7.00С байна. Харин Баянбулаг, Байдраг, Галуут, Эрдэнэцогт сумын өмнө хэсгээр, Хүрээмарал, Бууцагаан, Бөмбөгөр, Баянхонгор сумын хойд хэсгээр -0.60С -3,80С байна. Хүрээмарал, Бууцагаан, Бөмбөгөр, Баянхонгор, Баянцагаан, Баян-Өндөр сумын төв ба нутгийн хойд хэсгээр, Баацагаан, Жинст, Богд сумын хойд агаар температур 2.60С -ээс -0,60С байна. Шинэжинст, Баянцагаан, Баацагаан, Жинст, Богд, Баянлиг сумын зарим хэсгээр агаарын температур 2,60С -ээс 5,80С /зураг3/ байна. Баянговь, Эхийн гол сумын төв хэсгээр агаарын температур хамгийн их буюу 5,8-9,00С байна. Баянхонгор аймгийн нутагт агаарын температурын тархалт дээр дурдсан байгалийн бүсээр тооцон гаргасанаас өөр байна. Өөрөөр хэлбэл говийн бүсийн Богд, Жинст сумын хойд хэсэг, Баацагаан сумын хойд ба зүүн хойд хэсэг, Баянцагаан сумын ихэнх хэсэг, Баян-Өндөр сумын хойд хэсэг, Шинэжинст сумын зүүн хойд хэсгээр хээрийн бүсийнхтэй ижил температур тархжээ.
Баянхонгор аймгийн хөрсний гадаргын температурын тархалт
Хөрсний гадаргын температурын хувьд Байдраг сумын нийт нутаг, Гурванбулаг сумын зүүн өмнөд хэсэг, Хүрээмарал сумын хойд хэсэг, Галуут сумын баруун хэсгээр -4.40С -8.00С байхад Гурванбулаг сумын баруун хэсэг, Хүрээмарал, Бууцагаан, Бөмбөгөр сумдын хойд хэсэг, Галуут сумын ихэнх нутаг, Эрдэнэцогт сумын хойд хэсгээр -4.40С -0.80С байна. Хүрээмарал, Бууцагаан сумдын өмнөд хэсэг, Бөмбөгөр сумын өмнө, баруун өмнөд хэсэг, Баянхонгор сумын хойд хэсэг, Шинэжинст сумын хойд хэсэг, Баян-Өндөр сумын зүүн хойд хэсэг, Баянговь сумын баруун хэсгээр -0.80С –ээс 2.80С байна. Бууцагаан, Бөмбөгөр, Хуучинжинст, Баянхонгор сумдын өмнөд хэсэг, Баянцагаан сумын нутаг, Баацагаан сумын баруун ба хойд хэсэг, Жинст сумын баруун, баруун өмнөд ба хойд хэсэг, Богд сумын хойд, өмнөд хэсэг, Баян-Өндөр, Шинэжинст сумын дунд хэсэг, Баянговь сумын хойно ба өмнөд хэсэг, Баянлиг сумын баруун өмнөд хэсгээр 2.80С –ээс 6.40С -ын температур тархжээ. Баацагаан сумын төв хэсэг, Жинст сумын зүүн хэсэг, Богд сумын дунд хэсэг, Баянлиг сумын зүүн хойд хэсэг, Шинэжинст сумын өмнөд хэсэг Эхийнгол өртөөний орчимд 6.40С –ээс 10.00С байна.
Баянхонгор аймгийн хур тунадасны өөрчлөлт, тархалт
Эрдэнэцогт сумын нийт нутаг, Галуут, Баянхонгор сумын ихэнх хэсэг, Хуучин жинст сумын хойд хэсгээр жилд 336-465 мм, Гурванбулаг, Байдраг, Богд сумдын нийт нутаг, Баянбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Баацагаан сумдын хойд хэсэг, Бөмбөгөр, Жинст, Баянлиг сумын ихэнх хэсэг, Баянговь сумын зүүн хэсгээр 200-335 мм, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумын нийт нутаг, Баянбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Баацагаан, Баянговь сумын ихэнх хэсэг, Бөмбөгөр, Баянлиг сумын зүүн өмнөд хэсгээр 68-200 мм тунадас олон жилийн дунджаар ордог ажээ.
Баянхонгор аймгийн шороон шуурганы өөрчлөлт, тархалт
Эрдэнэцогт, Баянбулаг сумын нийт нутаг, Галуут сумын зүүн хэсэг, Хуучинжинст, Баянхонгор сумын хойд, Хүрээмарал сумын баруун хэсгээр шороон шуургатай өдөр15-29, Байдраг, Гурванбулаг, Бууцагаан, Бөмбөгөр, Баянцагаан сумын нийт нутаг, Хуучинжинст, Баянхонгор сумдын өмнөд, Галуут сумын баруун, Баян-Өндөр, Шинэжинст, Баацагаан, Жинст сумдын хойд, Бууцагаан, Богд, Баянлиг сумдын зүүн хэсгээр 30-40, Баацагаан сумын ихэнх, Баян-Өндөр, Шинэжинст, Жинст сумдын өмнөд, Богд сумын зүүн өмнөд, Баянговь сумын зүүн, Баянлиг сумын баруун ба өмнөд хэсгээр 41-56 удаа ажиглагддаг байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил 2 | 2016-11-08 | 1970-01-01 | 915 |