Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Цаг агаарт зориудаар нөлөөлөх тухай товч мэдээлэл

Шинэчлэгдсэн: 2024-12-18 15:39:26

Монгол Улсын Засгийн газрын ,,Цаг агаарт зохистой нөлөөлөх зарим боломжийг бүрдүүлэх арга хэмжээний тухай” 1991 оны 117 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор БОХУХ-ын дарга, БХ-ын сайдын 1991.11.12 өдрийн хамтарсан А114, 962  дугаар тушаалаар ,,Хайгуул судалгаа, тусгай хангалтын сектор”-ыг байгуулсан. Уг секторыг 1992.1.1-нээс Монгол орны байгалийн янз бүрийн бүс нутагт хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, таримал ургамлыг мөндрөөс хамгаалах судалгаа, туршилт-үйлдвэрлэлийн ажлыг эрхлэн явуулах эрх бүхий ,,Хурын шим” төвийг байгуулсан.     

Цаг агаарын зарим гамшигт үзэгдлийн улс орны байгаль экологи, эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах зорилгоор цаг агаарт зориудаар зохистой нөлөөлөх үйл ажиллагаа явуулах нь “Хурын шим” төвийн эрхэм зорилго болсон. “Хурын шим” төв нь доорхи чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.  

Цаг  агаарын үзэгдэлд  нөлөөлөх ажлын  нэг хэсэг  нь  үүлэнд зориудаар  нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэн оруулснаар  хөрсний   угтвар  чийг, бэлчээрийн  болон  таримал   ургамлын   ургацыг нэмэгдүүлэх,  усан  сан,  гадаргын  усны  нөөцийг тэтгэх,  таримал  ургамлыг   мөндрөөс  хамгаалах, хүн, газрын техник  хүрч  ажиллахад  хүндрэлтэй ой,  хээр,   хөвч,   тайгын  түймрийг  унтраах   үйл ажиллагаа  юмаа. Энэ үйл ажиллагааг шинжлэх ухааны ололтод тулгуурлан үр дүнтэй зохион байгуулж чадвал ган цөлжилтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулан байгаль экологийн тэнцвэрийг хадгалан улс орны эдийн засаг, малчид, тариаланчид, ард иргэдийн амжиргаанд ихээхэн тус дэм болно.

Зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа нь иодот мөнгөний /AgJ/ реагент /найрлага бүхий бодис/-ийг үүлэнд цацаж үйлчилснээр, тухайн үүлэнд тархсан реагентийн тоосонцорууд нь орчиндоо байгаа усан дуслуудыг өөртөө нэгтгэн томруулж бороо болгон газарт унах нөхцлийг бүрдүүлэхийг хэлнэ.

 

Мэдээлэл үйлчилгээний хэлтэс

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2018 оны 06 дугаар сарын 22- ноос 24-нийг хүртэл Цаг агаарт зотиудаар нөлөөлсөн үйл ажиллагааны тухай: 2018-06-24 1970-01-01 1826
Баян-Бороо -1 экспедиц ажилласан тухай 2017-05-13 1970-01-01 1038