Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 1 ДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ

2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 1 ДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-03-18 13:52:24

Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал

Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 2,3-4,5 градус хүйтэн, говийн нутгаар 0,2 хүйтнээс 9,0 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 0,8 хүйтнээс 5,4 градусын дулаан байлаа.                                                                                                                             Агаарын үнэмлэхүй их температур нь: Агаартаа  хамгийн их дулаан Эхийн голд 20,0  градус хүрсэн.

Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 1 градус хүйтэнээс 2,0 градус дулаан, говийн нутгаар 3-12 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 2-8 градус дулаан байв.

Хөрсний үнэмлэхүй их температур нь:   +40 градусыг зөвхөн Эхийн голд хүрч халсан байна. Хамгийн их   Эхийн голд температур Эхийн голд 40 градус хүрч хөрсөндөө халсан байна.

Тунадас: Хангайн уулархаг нутгаар 0,0-1,2 мм, говийн нутгаар 0,0 мм, хээр талын нутгаар 0,2 мм тунадас орсон. Хамгийн их Галуут 1,2мм, Гурванбулаг 1,0 мм орсон, Харин хээр талын болон говийн нутгаар хур тунадас ороогүй. Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй  10м/с давж шуурсан. Салхины хамгийн их хурд: Жинст 26 м/с, Шинэжинст   23м/с  хүрч тус тус  шуурсан байна.. Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж дунд зэрэг. Худгийн ус  болон булаг шанд голын усаар ундаалж байна.

ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм

  • Мал аж ахуйн үйлдвэрлэлд малчид гадны болон өөрийн сумдад отор нүүдэл хийж байна.
  • Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
  • Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджийн орчим байлаа.
  • Хур тунадасны хувьд олон жилийн дундаас бага байна.
  • ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын хүндрэл гараагүй ч бэлчээр хүрэлцээгүй зуншлага тааруу гандуу байгаагаас мөн худаг ус цөөтэйгээс малчид нэг доор олноор буух, малаа холоос тууж услах зэрэг бэрхшээл гарч байна.
  • Ерөнхийдөө зуншлага маш тааруу  ургамал шарлаж гэмтсэн гандуу байдалтай нутгын  ихэнхи хэсгээр  хэт хаталт болсон  ерөнхийдөө  хаталт хагдралт болж байна .Энэ зуны хувьд  Богдод  нийт ургамал, Баянлиг, Баянговь, Бодь, Бууцагаан зэрэг сумдад  зарим ургамал  огт цухуйгаагүй.
  • Бог болон бод мал дундаас доош тарга  хүчтэй байна.

 

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ 2016-10-17 1970-01-01 616