Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ / 2023 оны 02-р сарын 01-ны байдлаар /
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ
2023 оны 02-р сарын 01-ны байдлаар
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргаж ирлээ.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.
Энэ жил манай аймгийн ихэнх нутгаар хуурай гандуу буюу гантай зуншлага оройтсон, 8 дугаар сарын 20-н гэхэд нутгийн 50 хувьд дунд буюу гандуу, 45 хувьд муу буюу гантай үнэлгээтэй байсан байна.
2023 оны 02 дугаар сарын 01-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 75 гаруй хувьд нэн их эрсдэлтэй, 25 орчим хувьдаа их эрсдэлтэй гарлаа.
Өнгөрсөн зун гантай болон гандуу байсан Баянхонгор аймгийн 50%-д дунд буюу гандуу, 45%-д муу буюу гантай байсан ба өвс ургамлын ургалт муу, га-ийн ургац бага, бэлчээрийн даац олон дахин буюу 500 дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу дунд зэрэг авсан, усан хангамж хүрэлцээ муутай, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ муу, зах зээлийн үнэ өндөр байгаа, түүнчлэн 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн цас орж, ихэнх нутгаар олон жилийн дунджаас -3...-12 градусаар хүйтэн байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.
Иймээс Аймгийн нийт нутгийн 75 гаруй хувьдаа / улаан хүрэн / өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэн ихтэй байна.
Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.
ЦАСНЫ МЭДЭЭ /см-ээр /
/ 2023 оны 02-р сарын 01-ны байдлаар /
2023 оны 02 дугаар сарын 01-ний байдлаар Баянхонгор аймгийн нийт нутгийн 55 орчим хувьд цасан бүрхүүлтэй байгаагаас Хангайн уулархаг нутаг болох Байдраг, Заг, Галуут, Гурванбулаг, Эрдэнэцогт, Шаргалжуут, Баянхонгор зэрэг сумдад 0-15 см зузаан, гуу жалгандаа 15-30 хунгарласан газартаа хамгийн их Байдраг, Заг,Галуут сумдад 50-70 см, нягт нь 0.18-0.25 г/см3, харин Говийн сумдаар Баянлиг, Шинэжинстэд ,Баянговьд 0-1 см цастай, бусад сумдын нутгаар цасгүй байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН
БАЯНХОНГОР АЙМГИЙН УЦУОШТӨВ
2023-02-06