Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 1-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙ4
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 0,4-0,9 градус дулаанаас 0,6-37 градусс хүйтэн, говийн нутгаар 0,4-10,4 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 1,5-6,4 градус хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: Гурванбулаг -20градус, -30 градусыг давж хүйтэрсэн өдрийн тоо байхгүй.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 0-5 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн нутгаар 5-16 градус дулаанаас, хээр талын бүсийн нутгаар 5-12 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Бүх сумдаар хөрсөндөө -40 градусыг давж хүйтэрээгүй байна.
Тунадас: Хангайн уулархаг нутгаар 0,0-1,4 мм, хээр талын бүсийн нутгаар 0.0 мм, харин говийн нутгаар 0,0 мм хур тунадас орсон байна.
Цас : Энэ 10 хоногт Хангайн ихэнхи , хээр талын болон говийн зарим газраар бага зэрэг тунадас орсонч цасан бүрхүүл тогтоогүй.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхи, шуурга байсан байна.
Салхины хамгийн их хурд : Хамгийн их нь Шинэжинст 21м/с, Баянхонгор 21м/с, хүрсэн байна.
Бэлчээрийн усан хангамж дунд худаг, гол, горхи, булаг шандны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд хаваржаа бууц цэвэрлэх, мал тэжээх, бог мал төлүүлэх, ажлууд хийгдэж байна.
- Салхи шуурга ихтэй, ерөнхийдөө сэрүүн байгаагаас ургамал цухуйгаагүй энэ 10 хоногийн байдлаар хээр талын болон говийн ганц нэг сумдад хялгана, ерхөг цухуйсан мэдээтэй байгаа ч малын идэш тэжээлд нэмэр болох хэмжээнд гараагүй мал нэмэгдэл тэжээлээр голдуу байгаа болно.
- Өмнөх 10 хоногоос температур бага зэрэг дулаарсанч чийг дутмаг, салхи шуурга ихтэй байгаа нь ургамлын ургалтанд сөргөөр нөлөөлж байна.
Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний талбайд
- оны 04-р сарын 10-ны 20 цагийн байдлаар хэмжигдсэн
цасан бүрхүүлийн зузаан / см/
УЦУОШТӨВ ХААЦУ-ЫН ХЭСЭГ 2021-04-11