Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 1-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ


ЦАСНЫ МЭДЭЭ / см-ээр /
2021 оны 12-р сарын 10-ны байдлаар
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 13.8-22.9 градус хүйтэн, говийн нутгаар 5.6-9.9 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 10.4-12.4 градус хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: Байдраг, Гурванбулагт тус тус 2 өдөр -30 градусыг давж хүйтэрсэн байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 16-24 градус хүйтэн, говийн нутгаар 5-14 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 10-14 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Бүх сумдаар хөрсөндөө -40 градусыг давж хүйтэрээгүй байна.
Тунадас: Энэ 10 хоногт Шаргалжуут, Баянговь, Эрдэнэцогтод 0,3 мм, Баянлиг, Шинэжинстэд 0,5 мм хур тунадас орсон байна. Харин бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины хамгийн их хурд: Богд сумд 22м/с хүрч, бусад сумуудад 6-20 м/с хүрч шуурсан байна.
Салхины хамгийн их хурд : Жинстэд 20м/с, Богд 22 м/с хүрч шуурсан байна.
Бэлчээрийн усан хангамж дунд худаг болон, цасаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малд нэмэгдлээр өвс тэжээл өгөх, бууц хөрзөнг цэвэрлэх ажлууд хийгдэж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлтэнд гарсан хүндрэл байхгүй.
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 5-7 градусаар хүйтэрсэн байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таатай нөлөө үзүүлэв.
- Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
- Одоогоор аймгийн нийт нутгийн 40% цасан бүрхүүлтэй харин цасны өндөр 0-6 см, өвөлжилт хэвийн байна.
Баянхонгор аймгийн нийт нутгийн 40% гаруйдаа цасан бүрхүүлтэй байна.
УЦУОШТӨВ ХААЦУ-ЫН ХЭСЭГ 2021-12-11