Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 1 ДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 23.1-34.5 градус хүйтэн, говийн нутгаар 12.8-19.4 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 19.3-23.5 градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: Хамгийн хүйтэн нь Гурванбулаг , Байдраг суманд -45 градус хүрч хүйтэрсэн. -30 градус хүйтэрсэн өдрийн тоо 10 хоног.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 24-35 градус хүйтэн, говийн нутгаар 12-22 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 20-24 градус хүйтэн байв. Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Бүх сумдаар хөрсөндөө -40 градусыг давж хүйтэрсэн өдрийн тоо 7 байна. Хамгийн хүйтэн нь Гурванбулаг, Байдраг суманд -47 градус хүрч хүйтэрсэн байна.
Тунадас: Хангайн уулархаг нутгаар цасгүй, говийн нутгаар 00мм, хээр талын бүсийн нутгаар 0,3-0,4 мм орсон байна.
Цас : Энэ 10 хоногт цасан бүрхүүлийн балл өөрчлөгдөөгүй хангайн болон хээр талын бүх сумд гүвийн зарит сумдаар жигд цасан бүрхүүл тогтож ,Галуут 12см, Байдраг, Гурванбулаг, Баянбулаг, Заг, Хүрээмарал, Бууцагаан, Бөмбөгөр, Баянхонгор, Эрдэнэцогт,Шаргалзуут, Баян-овоо, Өлзийт 4-9см, Баацагаан ,Баянцагаан,Баян-өндөр, Шинэжинст 0-4см цас орсон. Одоогийн байдлаар 80% нь цасан бүрхүүлтэй байна. Хориулт ,Богд, Баянговь бага зэрэг цас орж шуурсан жалга гуудаа хунгартай тэгш газартаа цасгүй. Баянлиг сумд цас ороогүй байна.
Хамгийн их тунадас: Баянхонгор, Бөмбөгөр, Хүрээмарал,Бууцагаан сумнад 03-0,4 мм, тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт хангайн уулархаг болон хээр талын зарим говийн ихэнхи нутгаар салхи ихтэй байсан байна..
Салхины хамгийн их хурд: Баянцагаан 20м/с, Шинэжинст 19 м/с хүрч шуурсан байна. Бэлчээрийн усан хангамж сайн 80% нь .цасны усаар үлдсэн 20% хувь нь худгийн ус болон булаг шандны усаар ундаалж байна. ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид өвөлжөөлөх, зарим аймаг , сумд дамнан отор нүүдэл хийх, хужир шүү, өвс тэжээл нөөцлөх, малд нэмэгдэл тэжээл өгөх, өвлийн хүнсээ бэлтгэх зэрэг өвлийн бэлтгэл ажлууд хийгдэж
- Хангай, болон хээр талын бүх, говийн зарим сумд цасан бүрхүүл тогтсон цаснаас дээшхи цухуйсан ургамал бараг байхгүй мөн цас ороогүй говийн сумд ч идэш тэжээл муутай байгаагаас цагийн өвөлжилтийн байдал хүндэрч байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад ерөнхийдөө 5-10 градус хүйтэрсэн, хангайн уулархаг нутгаар илүү хүйтрэлт ихтэй байлаа байна .
- Баянбулаг, Баянцагаан, Баацагаан сумдаас малын хорогдол гарч байгаа мэдээ ирүүлсэн байна.
2020 оны 12-р сарын 10-ны 20 цагийн байдлаар хэмжигдсэн
цасан бүрхүүлийн зузаан / см/
УЦУОШТӨВ ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2020-12-10