Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 3 ДУГААР 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ


Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар 18.2-27.4 градус хүйтэн, говийн нутгаар 9.9-16.2 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 12.8-19.7 градусын хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур нь: Хамгийн хүйтэн нь Гурванбулаг суманд -37 градус хүрч хүйтэрсэн. -30 градус хүйтэрсэн өдрийн тоо 10 хоног.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 20-29 градус хүйтэн, говийн нутгаар 10-17 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 13-20 градус хүйтэн байв.
Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Бүх сумдаар хөрсөндөө -40 градусыг давж хүйтэрсэн өдрийн тоо 2 байна. Хамгийн хүйтэн нь Гурванбулаг суманд -40 градус хүрч хүйтэрсэн байна.
Тунадас: Хангайн уулархаг нутгаар 0,3-1,5мм, говийн нутгаар 0,0-0,4мм, хээр талын бүсийн нутгаар 0,0-2,0 мм орсон байна.
Цас : Энэ 10 хоногт цасан бүрхүүлийн балл өөрчлөгдөөгүй хангайн болон хээр талын бүх сумд гүвийн зарит сумдаар жигд цасан бүрхүүл тогтож Байдраг ,Галуут 10-14см, Гурванбулаг, Баянбулаг,Заг, Хүрээмарал, Бууцагаан, Бөмбөгөр,Баянхонгор, Эрдэнэцогт,Шаргалзуут, Баян-овоо, Өлзийт 4-9см, Баацагаан ,Баянцагаан,Баян-өндөр, Шинэжинст 0-4см цас орсон. Одоогийн байдлаар 75% нь цасан бүрхүүлтэй байна. Хориулт ,Богд, Баянговь бага зэрэг цас орж шуурсан жалга гуудаа хунгартай тэгш газартаа цасгүй. Баянлиг сумд цас ороогүй байна.
Хамгийн их тунадас: Баянхонгор 2,0 мм,Шаргалзуут 1,5мм, тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт ерөнхийдөө салхи шуурга багатай байсан байна.
Салхины хамгийн их хурд: Баацагаан 20м/с хүрч шуурсан байна. Бэлчээрийн усан хангамж сайн 75% нь .цасны усаар үлдсэн 25% хувь нь худгийн ус болон булаг шандны усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйд малчид өвөлжөөндөө буусан, хужир шүү бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх, өвлийн хүнсээ бэлтгэх зэрэг өвлийн бэлтгэл ажлууд хийгдэж
- Хангай, болон хээр талын бүх, говийн зарим сумд цасан бүрхүүл тогтсон цаснаас дээшхи цухуйсан ургамал бараг байхгүй мөн цас ороогүй говийн сумд ч идэш тэжээл муутай байгаагаас цагийн өвөлжилтийн байдал хүндэрч байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт, зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй
- Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад дундажаас 10-12 градус хүйтэрсэн байна.
-
2020 оны 11-р сарын 30-ны 20 цагийн байдлаар хэмжигдсэн
цасан бүрхүүлийн зузаан / см/
-
-
УЦУОШТӨВ ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2020-11-30