Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН 1-Р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗУНШЛАГЫН МЭДЭЭ
2020 оны 07-р сарын 10-ны байдлаар / баллаар /
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Хангайн уулархаг нутгаар 13.5-16.1 градус дулаан,говийн нутгаар 17.9-28.3 градус дулаан, харин хээр талын бүсийн нутгаар 19.0-23.4 градусын дулаан байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур нь: Говийн ихэнх нутгаар +30 градусыг давж агаартаа халсан байна.
Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 19-24 градус дулаан, говийн нутгаар 25-35 градус дулаан, хээр талын бүсийн нутгаар 24-33 градус дулаан байв.
Хөрсний үнэмлэхүй их температур нь: +40 градусыг нийт нутгаар давж халсан байна. Хамгийн их температур Эхийнголд 66 градус хүрч хөрсөндөө халсан байна.
Тунадас: Хангайн уулархаг нутгаар 2,9-18,7 мм, говийн нутгаар 0,0-14,4мм, хээр талын нутгаар 0,3-6,2мм тунадас орсон. Хамгийн их тунадас Галуутад 18,7мм орсон байна. Салхи: Энэ арав хоногт бүх нутгаар салхи шуурга ихтэй 10м/с давж шуурсан. Салхины хамгийн их хурд: , Баянхонгор 23м/с, Богдод 25м/с Баянцагаан 21м/с хүрч тус тус шуурсан. Нийт нутгаар бэлчээрийн усан хангамж дунд зэрэг. Худгийн ус болон булаг шанд голын усаар ундаалж байна.
ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, мөн төл мал хөнгөлөх ажил явагдаж байна.
- Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт болон зам тээвэр саатаж, хүндрэл гараагүй.
- Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджийн орчим байлаа.
- Хур тунадасны хувьд олон жилийн дундаас бага байна.
- ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын таагүй байдлаас болж гарсан хүндрэл гараагүй.
- Ерөнхийдөө зуншлага маш тааруу ургамлын гарц удаашралттай, үзүүрээсээ гэмтсэн гандуу байдалтай байна.
УЦУОШТӨВИЙН ХААЦУ-ЫН ХЭСЭГ
2020-07-11